Сэтгэгдлүүд
Баярлалаа.Бүсгүй минь нүүрээ угаа уншиж байгаа.Үнэхээр гоё ном.
"Mongoo Ochirbat"
Уншсан гэхдээ ахиад нэг удаа магадгүй 2 удаа унших байх. Таалагдсан маш сайхан ном.
"Zulaa Juvaa"
Гоё шүү... Ярилцаж уншдаг ном.
"Altantaetseg Tsetenkhand"
Өмнө нь ямарваа нэгэн асуудал БЭРХШЭЭЛ тулгарахад маш хүндээр тусган авч бүх зүйл боломжгүй миний эсрэг байгаа мэт санадаг байсан. Харин одоо бол бүгдийг байгаагаар нь хүлээн авч болох ёстой зүйлс болдгоороо л болж байна даа гэж арай ХӨНГӨН ханддаг болжээ гэж номоо уншингаа бас өөрийгөө дүгнээд сууж байна.
"Энхтөр Эрдэнэцэцэг"
Байгууллагын удирдлага, зөвлөлийнхөнд санал болгомоор байна.
"Э. Үүрийнтуяа "
Санал болгох зөндөө хүн байна. Эхний удаад байгууллагынхаа удирдлагуудад хэлж яриад л байж байна.
"Н. Насанжаргал "
Хүүхдүүд минь байнга уншуулдаг хайртай номнууд нь ❤❤❤
"Uka Uka "
Энэ номууд ч ямарч хүүхдийг уншдаг болгодог ид шидтэй ном шүү...
"Nansalmaa Shiiter"
Анх хүүхдийн номнуудыг хүүхэд л уншина биз гэж бодож байлаа Харин энэ номыг уншсаны дараа аа хүүхдийн ном "Үр хүүхдээ хүмүүжүүлж, тэдэнтэйгээ хамт хөгжиж буй эцэг эхэд ч бас зориулагджээ" гэж бодсон юм даг. Чиний ирээдүй хичнээн сайхан гээч нэр нь хүртэл гоё бас уншихаар цаанаасаа хөнгөн нэг л тийм гоё дуу дуулж байгаа юм шиг мэдрэмж төрөөд л...
"Anli Ja"
Сайн ном шүү. Үр ач, зээ, нартаа авч өгөхөд ширээний ном болдог юм билээ ...
"Nansalmaa Shiiter"
Гашуун ч амттай номоо уншиж тэмдэглэл хөтөллөө гайхалтай ахин дахин уншмаар ном байлаа
"Bayartsetseg Luvsanbaldan"
Номын тэмдэглэлээ хийсэн,номоосоо хамгийн ухаарсан зүйл ээж хүн ямар байх ёстой юм бэ? Би хүүхдүүддээ яаж нөлөөлдөг юм бол. Хүүхдүүд маань яаж хүлээж авдаг юм бол. Хүмүүсийн амссан зовлон, хагацал уй гашуу, хүмүүсийн туулсанг уншаад байгаадаа аягүй их талархсан. Энэ номыг олон хүн уншаасай гэж бодсон.
"Оюунтунгалаг"
Уншиж байгаа ном МАӨ ном маань үнэхээр гоё байгаа эхлээд өөр дээрээ төвлөрч байж баг хамт олондоо нөлөөлнө. Багийн гишүүдийнхээ зорилго дээр төвлөрч ярилцсан.
"Мөнхжаргал"
Бусдыг манлайлах үндсэн зарчимтай маань тохирч байсан. Өөрсдөөөр нь асуудлыг шийдүүлэх, эрх мэдэлжүүлэх нь бас их чухал юм. Энэ номыг уншсан хамгийн гоё давуу тал харах өнцөг минь өөрчлөгдөх байлаа. Энэ хүнд би юуг даалгавал болох билээ гэдэг талаас нь бодож эхэллээ.
"Мянганбуу Бямбажаргал"
Өөрийнхөө талыг төгс байлгахыг хичээх, өөрийнхөө асуудлыг бусдад нялзаахгүй байж өөрийгөө хайрлах. Хүлээлт үүсгэж, өөрчлөх найдлага тавиад эхлэвэл бүх зүйл бүтэлгүйтнэ. Тийм учраас өнгөрснийг орхиод шинээр эхлэх, үгүй бол үг дуугуй орхих хэрэгтэй. Үнэхээр гоё ном байна.
"Tsetsegdari Tserendejid "
Хайрлах урлаг үнэхээр хайр шүү би 2 удаа уншсан.
"Bayartsetseg Luvsanbaldan"
Хайрлах урлаг ном уншаад өнөөдөр дууслаа хайр гэдэг өөрийгөө хайрлахаас эхтэй гэдгийг сайн ойлгож авлаа.
"Отгонжаргал Чойрог "
Гэршүүлэлт , өмнө нь үзэж туулсан зүйлс, далд ухамсарт бичигдсэн итгэл үнэмшлээс шалтгаалан бид хайрлах жинхэнэ мөн чанараа алдсан . Шүүгч эсвэл хохирогчийн дүрд тоглодог. Сэтгэл зүй минь хордсон гэдгийг хүлээн зөвшөөрч өөртэйгөө ажиллах тухай гардаг. Би яагаад өөрийн мэдэлгүй ийм зан гаргаад байдаг юм бол гэж боддог бол энэ номыг уншаад үзээрэй.
"Enkhnaran Borkhuu "
Зарим явдал илүү халдвартай, зарим хов жив илүү амттай байдаг. Тиймдээ ч цахим орчинд цөөн хэдэн зүйл халдвартай мэт тархдаг бол дийлэнх нь мартагдаж хоцордог. Яагаад? Тодорхой бүтээгдэхүүн, санаа, эсвэл хандлага олонд түгэх учир шалтгаан нь юу вэ? Тэгвэл энэ ном дээрх асуултад хариулна.
"Khongorzul Ariunbat "
Маш энгийн санаанд оромгүй зүйлээр маркетингээ хэрхэн хийж борлуулалтаа өсгөсөн тухай сонирхолтой ном
"Enkhee Bat"
Бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор #Халдвартай номыг уншиж эхэллээ. Аливаа бүтээгдэхүүн санааг сэтгэлд хоногшуулахад реклам ямар чухал болохыг, хэрхэн амнаас ам дамжсан яриаг бүтээж худалдан авалт хийхэд нөлөөлөх? гээд олон санааг сонирхолтой жишээгээр тайлбарласан байна.
"Болорцэцэг У."
Амазон шиг сэтгэ номыг чин сэтгэлээсээ олон хүн уншаасай, суралцаасай, нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хүсэж байна. Мэдэхгүйгээ мэдээсэй, мэдрээсэй; илүү ахих ёстой, илүү суралцах ёстойгоо ойлгоосой гэж хүслээ. Цаг үеэ дагаж өөрчлөгдөх нь бидний үүрэг бас ахиц юм. Тэр тусмаа бизнес эрхлэгчид заавал уншаарай. Амжилтынхаа төлөө багахан хичээл зүтгэл гаргаарай.
"Gerelmaa Dugerkhuu "
Амазон шиг сэтгэ ном үнэхээр сайн ном байна шүү. Та нар минь заавал уншиж мэдэхгүйгээ мэдэж, энэ цаг үед хэрхэн яаж зөв ажиллах гээд дэлхийн топ компаниас суралцах зүйлээ сураад аваарай.
"Gerelmaa Dugerkhuu "
АМАЗОН ШИГ СЭТГЭ номыг эхлүүлсэн. Бизнесийн салбарт хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэн унших хэрэгтэй санагдсан. Номд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг, ямар сөрөг үр дагавар авчрахыг, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон санааг дэвшүүлсэн байна.
"Болорцэцэг У."
гоё ном
"Пүрэвсүрэн Нармандах"
Гол зүйлд анхаарлаа хандуулж эхлэх " маш чухал хандлага үнэхээр их баярлалаа.
"Dolgormaa Tsegmid"
Ажил асар хөнгөрч, аргачлал бүрэн утгаараа шинэчлэгддэг юм билээ. Энэ номыг өвөл уншиж амжсандаа талархаж сууна. Энэ хөл хорионы үеэр ёстой ажил төсөөлснөөс ачаалалтай бсан. Үүнийг давж чадах сэтгэлзүйн зөвлөгөө бэлэн аргачлалууд тус болж бгааг эргэн саналаа.
"Saraa Sara"
АМАЗОН ШИГ СЭТГЭ номыг эхлүүлсэн. Бизнесийн салбарт хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэн унших хэрэгтэй санагдсан. Номд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг, ямар сөрөг үр дагавар авчрахыг, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон санааг дэвшүүлсэн байна.
"Болорцэцэг У"
Уншсаан үнэхээр гоё ном шүү.
"Narantuya Puntsag"
Энэ номыг уншаад үзээрэй. Эрч хүч авах эшлэл үг, өгүүлбэрүүд зөндөө бна лээ.
"Doogii Tsogt"
Хамгийн анх уншиж байсан гоё ном шүү.
"Дэлгэрмөрөн Даваадорж"
Уншсан. Дон Мигел Руйз-д талархдаг . Энгийн юмсыг ертөнцийн хуультай сүлэн бичсэнд . Хайр хүндлэлийн дээд нь сэтгэл байдаг. Сэтгэл дууссан үед амьдрал дуусдаг.
"Baagii Tum"
4 ХЭЛЦЭЛ ном маань ухааруулсан, ойлгуулсан, бодуулсан ... наалдацтай, мөлжүүртэй амьдралд үргэлж хэрэгжүүлж болохоор гайхалтай.
"Сэнгэдондог Мөнхсайхан"
Талархлаа Дөрвөн хэлцэл номыг эртхэн уншуулсан админдаа. Амьдралдаа хэрэгжүүлж үгэндээ өөгүй өөр дээрээ тусгадаггүй таамаглаж өөрийгөө зовоодоггүй амар тайван эрх чөлөөтэй нэгэн байж бусдад үлгэрлэнээ.
"Ц. Бямбацэцэг"
Үгийн ид шид ямар гайхалтай амьдралыг өөрчилөх шидтэй гэдгийг мэдэж авлаа үгэндээ өөгүй байж өөрийгөө бусдыг хайртай хүмүүсдээн үгийн сайхныг хэлж дадал болгоё
"Ichinkhorloo Ch"
"Дөрвөн хэлцэл" үнэхээр сайхан ном байна аа. Их зүйлийг ойлгон шүүрч авлаа ҮГЭНДЭЭ ӨӨГҮЙ БАЙЦГААЯ.
"Сэнгэдондог Мөнхсайхан"
Муу үг гэдэг яг л зэрлэг ургамал шиг хаана ч ургах чадвартай юм байна Өнөөдрөөс өөрийн тархинд маш сайхан арчилгаатай цэцэрлэг бүтээхээр хичээж эхэлнээ
"Baigalaa Mgl"
Маш олон зүйлд сатаардаг энэ цаг хугацаанд маш хэрэгтэй ном байсаан. Гүн Үйлийн ачаар төвлөрөлтэй найзалж сурч бна.
"М. Уранчимэг"
Уншиж байгаа. Хүн болгон л унших хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.
"Ариунбулаг Булагаа"
Гүн үйл бол ирээдүйд энэ хэцүү цаг үед залуус бид заавал сурах ёстой зүйл энэ номонд л бнаа уншаарай суралцаарай гүн үйл бол хайр шүү.
"Norjmaa Noogii"
Үнэхээр гоё ном өдөр доторх өдрөө бүтээнэ.
"Norjmaa Noogii"
Хүн экстраверт,интроверт байна уу ер нь хаана ,ямар орон зайд байхдаа илүү төвлөрч үр бүтээлтэй байгаагаа мэдэж авах нь чухал ...за үнэхээр гоё өгөөжтэй гайхалтай сайхан номуудаа сорилтын ачаар уншиж байгаадаа талархаад барахгүй нээ
"Bayartsetseg Luvsanbaldan"
Өнөөдөр жоохон нүүр улайж бичээд үзлээ Би ямар зүйл эхлүүлсэн ч хүр чадаагүй орхисон бн, хэдэн Амлалтыг бууж өгч хэр олон хүн түүнийг харсан байна вэ? эргэж бодлоо бичлээ,, Үнэхээр хүсэх юм бол гарц олж чадна гэх үгээр энэ сар өөртөө үнэнч байх Ёслол өргөв..
"С. Ариунзаяа"
Ангийн сурагчид минь авч уншаад л сурах хандлага өөрчлөгдөж чин сэтгэлээсээ аливаад хандаж тууштай байж сурахыг хичээж байгааг нь харах үнэхээр гоё.
"Handaa Handaa "
Халдвартай номноос бизнес ээ хэрхэн нэрд гаргах аргын талаар өдөр бүр суралцаж байгаа. Хамгийн гол нь фитнэст мөнгөө төлөөд өөрөө дасгалаа хийхгүй бол булчинтай болж чаддаггүй шиг уншсан мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх нь маш чухал юм байна.
"Ч. Ганаа"
Баг хамт олон удирддаг хүмүүс уншаасай гэж бодсондоо. Хүн удирддаг хүмүүс арга барилаа жаахан өөрчилчихвөл. Сурах зүйл их байлаа энэ номоос.
"Zulaa zulaa"
Энэ бол 5...4...3...2...1... Урагшаа уриагаар бодит өөрчлөлт оруулах аргачлалтай ном билээ. 5 хэсгээс бүрдсэн.Час хийсэн бүтээл санагдсан шүү.
"Амарцэцэг Гантөмөр"
5 секундийн дүрэм номыг уншиж өөртөө мэдлэг мэргэн ухаанаа нэмлээ. Дүрмээ ашиглаж өөртэйгөө тулж ажиллаж байна. Ер нь хүний өдөр тутмын үйлдэлд их хэрэгтэй ном байна.