grand

Баг хамт олон удирддаг хүмүүс уншаасай гэж бодсондоо. Хүн удирддаг хүмүүс арга барилаа жаахан өөрчилчихвөл. Сурах зүйл их байлаа энэ номоос.

"Zulaa zulaa"
grand

Халдвартай номноос бизнес ээ хэрхэн нэрд гаргах аргын талаар өдөр бүр суралцаж байгаа. Хамгийн гол нь фитнэст мөнгөө төлөөд өөрөө дасгалаа хийхгүй бол булчинтай болж чаддаггүй шиг уншсан мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх нь маш чухал юм байна.

"Ч. Ганаа"
grand

Үнэхээр гоё ном өдөр доторх өдрөө бүтээнэ.

"Norjmaa Noogii"
grand

Гүн үйл бол ирээдүйд энэ хэцүү цаг үед залуус бид заавал сурах ёстой зүйл энэ номонд л бнаа уншаарай суралцаарай гүн үйл бол хайр шүү.

"Norjmaa Noogii"
grand

Уншиж байгаа. Хүн болгон л унших хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.

"Ариунбулаг Булагаа"
grand

Маш олон зүйлд сатаардаг энэ цаг хугацаанд маш хэрэгтэй ном байсаан. Гүн Үйлийн ачаар төвлөрөлтэй найзалж сурч бна.

"М. Уранчимэг"
grand

Хамгийн анх уншиж байсан гоё ном шүү.

"Дэлгэрмөрөн Даваадорж"
grand

Уншсаан үнэхээр гоё ном шүү.

"Narantuya Puntsag"
grand

АМАЗОН ШИГ СЭТГЭ номыг эхлүүлсэн. Бизнесийн салбарт хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэн унших хэрэгтэй санагдсан. Номд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг, ямар сөрөг үр дагавар авчрахыг, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон санааг дэвшүүлсэн байна.

"Болорцэцэг У"
grand

Ажил асар хөнгөрч, аргачлал бүрэн утгаараа шинэчлэгддэг юм билээ. Энэ номыг өвөл уншиж амжсандаа талархаж сууна. Энэ хөл хорионы үеэр ёстой ажил төсөөлснөөс ачаалалтай бсан. Үүнийг давж чадах сэтгэлзүйн зөвлөгөө бэлэн аргачлалууд тус болж бгааг эргэн саналаа.

"Saraa Sara"
grand

Гол зүйлд анхаарлаа хандуулж эхлэх " маш чухал хандлага үнэхээр их баярлалаа.

"Dolgormaa Tsegmid"
grand

гоё ном

"Пүрэвсүрэн Нармандах"
grand

АМАЗОН ШИГ СЭТГЭ номыг эхлүүлсэн. Бизнесийн салбарт хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэн унших хэрэгтэй санагдсан. Номд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг, ямар сөрөг үр дагавар авчрахыг, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон санааг дэвшүүлсэн байна.

"Болорцэцэг У."
grand

Амазон шиг сэтгэ ном үнэхээр сайн ном байна шүү. Та нар минь заавал уншиж мэдэхгүйгээ мэдэж, энэ цаг үед хэрхэн яаж зөв ажиллах гээд дэлхийн топ компаниас суралцах зүйлээ сураад аваарай.

"Gerelmaa Dugerkhuu "
grand

Амазон шиг сэтгэ номыг чин сэтгэлээсээ олон хүн уншаасай, суралцаасай, нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хүсэж байна. Мэдэхгүйгээ мэдээсэй, мэдрээсэй; илүү ахих ёстой, илүү суралцах ёстойгоо ойлгоосой гэж хүслээ. Цаг үеэ дагаж өөрчлөгдөх нь бидний үүрэг бас ахиц юм. Тэр тусмаа бизнес эрхлэгчид заавал уншаарай. Амжилтынхаа төлөө багахан хичээл зүтгэл гаргаарай.

"Gerelmaa Dugerkhuu "
grand

Бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор #Халдвартай номыг уншиж эхэллээ. Аливаа бүтээгдэхүүн санааг сэтгэлд хоногшуулахад реклам ямар чухал болохыг, хэрхэн амнаас ам дамжсан яриаг бүтээж худалдан авалт хийхэд нөлөөлөх? гээд олон санааг сонирхолтой жишээгээр тайлбарласан байна.

"Болорцэцэг У."
grand

Маш энгийн санаанд оромгүй зүйлээр маркетингээ хэрхэн хийж борлуулалтаа өсгөсөн тухай сонирхолтой ном

"Enkhee Bat"
grand

Зарим явдал илүү халдвартай, зарим хов жив илүү амттай байдаг. Тиймдээ ч цахим орчинд цөөн хэдэн зүйл халдвартай мэт тархдаг бол дийлэнх нь мартагдаж хоцордог. Яагаад? Тодорхой бүтээгдэхүүн, санаа, эсвэл хандлага олонд түгэх учир шалтгаан нь юу вэ? Тэгвэл энэ ном дээрх асуултад хариулна.

"Khongorzul Ariunbat "
grand

Бусдыг манлайлах үндсэн зарчимтай маань тохирч байсан. Өөрсдөөөр нь асуудлыг шийдүүлэх, эрх мэдэлжүүлэх нь бас их чухал юм. Энэ номыг уншсан хамгийн гоё давуу тал харах өнцөг минь өөрчлөгдөх байлаа. Энэ хүнд би юуг даалгавал болох билээ гэдэг талаас нь бодож эхэллээ.

"Мянганбуу Бямбажаргал"
grand

Уншиж байгаа ном МАӨ ном маань үнэхээр гоё байгаа эхлээд өөр дээрээ төвлөрч байж баг хамт олондоо нөлөөлнө. Багийн гишүүдийнхээ зорилго дээр төвлөрч ярилцсан.

"Мөнхжаргал"