grand

5 секундийн дүрэм номыг уншиж өөртөө мэдлэг мэргэн ухаанаа нэмлээ. Дүрмээ ашиглаж өөртэйгөө тулж ажиллаж байна. Ер нь хүний өдөр тутмын үйлдэлд их хэрэгтэй ном байна.

"Bayartsetseg Tsetseg"
grand

Энэ бол 5...4...3...2...1... Урагшаа уриагаар бодит өөрчлөлт оруулах аргачлалтай ном билээ. 5 хэсгээс бүрдсэн.Час хийсэн бүтээл санагдсан шүү.

"Амарцэцэг Гантөмөр"
grand

Хүн экстраверт,интроверт байна уу ер нь хаана ,ямар орон зайд байхдаа илүү төвлөрч үр бүтээлтэй байгаагаа мэдэж авах нь чухал ...за үнэхээр гоё өгөөжтэй гайхалтай сайхан номуудаа сорилтын ачаар уншиж байгаадаа талархаад барахгүй нээ

"Bayartsetseg Luvsanbaldan"
grand

Муу үг гэдэг яг л зэрлэг ургамал шиг хаана ч ургах чадвартай юм байна Өнөөдрөөс өөрийн тархинд маш сайхан арчилгаатай цэцэрлэг бүтээхээр хичээж эхэлнээ

"Baigalaa Mgl"
grand

"Дөрвөн хэлцэл" үнэхээр сайхан ном байна аа. Их зүйлийг ойлгон шүүрч авлаа ҮГЭНДЭЭ ӨӨГҮЙ БАЙЦГААЯ.

"Сэнгэдондог Мөнхсайхан"
grand

Үгийн ид шид ямар гайхалтай амьдралыг өөрчилөх шидтэй гэдгийг мэдэж авлаа үгэндээ өөгүй байж өөрийгөө бусдыг хайртай хүмүүсдээн үгийн сайхныг хэлж дадал болгоё

"Ichinkhorloo Ch"
grand

Талархлаа Дөрвөн хэлцэл номыг эртхэн уншуулсан админдаа. Амьдралдаа хэрэгжүүлж үгэндээ өөгүй өөр дээрээ тусгадаггүй таамаглаж өөрийгөө зовоодоггүй амар тайван эрх чөлөөтэй нэгэн байж бусдад үлгэрлэнээ.

"Ц. Бямбацэцэг"
grand

4 ХЭЛЦЭЛ ном маань ухааруулсан, ойлгуулсан, бодуулсан ... наалдацтай, мөлжүүртэй амьдралд үргэлж хэрэгжүүлж болохоор гайхалтай.

"Сэнгэдондог Мөнхсайхан"
grand

Уншсан. Дон Мигел Руйз-д талархдаг . Энгийн юмсыг ертөнцийн хуультай сүлэн бичсэнд . Хайр хүндлэлийн дээд нь сэтгэл байдаг. Сэтгэл дууссан үед амьдрал дуусдаг.

"Baagii Tum"
grand

Энэ номыг уншаад үзээрэй. Эрч хүч авах эшлэл үг, өгүүлбэрүүд зөндөө бна лээ.

"Doogii Tsogt"
grand

Гэршүүлэлт , өмнө нь үзэж туулсан зүйлс, далд ухамсарт бичигдсэн итгэл үнэмшлээс шалтгаалан бид хайрлах жинхэнэ мөн чанараа алдсан . Шүүгч эсвэл хохирогчийн дүрд тоглодог. Сэтгэл зүй минь хордсон гэдгийг хүлээн зөвшөөрч өөртэйгөө ажиллах тухай гардаг. Би яагаад өөрийн мэдэлгүй ийм зан гаргаад байдаг юм бол гэж боддог бол энэ номыг уншаад үзээрэй.

"Enkhnaran Borkhuu "
grand

Хайрлах урлаг ном уншаад өнөөдөр дууслаа хайр гэдэг өөрийгөө хайрлахаас эхтэй гэдгийг сайн ойлгож авлаа.

"Отгонжаргал Чойрог "
grand

Хайрлах урлаг үнэхээр хайр шүү би 2 удаа уншсан.

"Bayartsetseg Luvsanbaldan"
grand

Өөрийнхөө талыг төгс байлгахыг хичээх, өөрийнхөө асуудлыг бусдад нялзаахгүй байж өөрийгөө хайрлах. Хүлээлт үүсгэж, өөрчлөх найдлага тавиад эхлэвэл бүх зүйл бүтэлгүйтнэ. Тийм учраас өнгөрснийг орхиод шинээр эхлэх, үгүй бол үг дуугуй орхих хэрэгтэй. Үнэхээр гоё ном байна.

"Tsetsegdari Tserendejid "
grand

Номын тэмдэглэлээ хийсэн,номоосоо хамгийн ухаарсан зүйл ээж хүн ямар байх ёстой юм бэ? Би хүүхдүүддээ яаж нөлөөлдөг юм бол. Хүүхдүүд маань яаж хүлээж авдаг юм бол. Хүмүүсийн амссан зовлон, хагацал уй гашуу, хүмүүсийн туулсанг уншаад байгаадаа аягүй их талархсан. Энэ номыг олон хүн уншаасай гэж бодсон.

"Оюунтунгалаг"
grand

Гашуун ч амттай номоо уншиж тэмдэглэл хөтөллөө гайхалтай ахин дахин уншмаар ном байлаа

"Bayartsetseg Luvsanbaldan"
grand

Өмнө нь ямарваа нэгэн асуудал БЭРХШЭЭЛ тулгарахад маш хүндээр тусган авч бүх зүйл боломжгүй миний эсрэг байгаа мэт санадаг байсан. Харин одоо бол бүгдийг байгаагаар нь хүлээн авч болох ёстой зүйлс болдгоороо л болж байна даа гэж арай ХӨНГӨН ханддаг болжээ гэж номоо уншингаа бас өөрийгөө дүгнээд сууж байна.

"Энхтөр Эрдэнэцэцэг"