Хайрлах урлаг багц

37,800

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг. Энгийн бөгөөд чухам үнэнийг Хайрлах урлаг номоос суралцаарай, мэдээрэй. Хайраа тордож, хайраа хайрлаж, хайранд цаг гаргаарай гэдэг дээ. Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулна гэдэг ч өөрийгөө хайрлахаас бүх хайр эхэлнэ. Өөрөө өөрийгөө хэрхэн яаж хайрлах вэ? Хэрхэн урт хугацаанд өөртөө хайртай байх вэ? Өөрийгөө голж шилж, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэхгүй байх, хосын харилцааны талаар олон сайхан түүхээр дамжуулан ойлгоод аваарай. Дөрвөн хэлцэл нь: Үгэндээ өөгүй бай Үнэнийг өч. Хэлэх гэснээ шулуухан хэлж бай. Өөрийгөө болон бусдыг муулсан хов жив мэт үгсийг амнаасаа бүү унагаа. Үг яриагаа чин үнэн болоод хайраар дүүрэн байлгаарай. Өөр дээрээ бүү тусга Бусдын хийх үйл хөдлөл, үг хэлэнд таны буруу гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн хэлж, хийж буй зүйлс нь тухайн хүмүүсийн өөрсдийн бодит байдал буюу тэдний зүүдний тусгал юм шүү. Хэрвээ та бусдын үйл хөдлөл хийгээд үг хэлийг өөр дээрээ тусгаж авахгүй байвал шаардлагагүй зовлон зүдгүүрийг үүрч, хохирогч болохгүй. Бүү таамагла Асуулт тавих эр зоригтой байж, юу хүсэж байгаагаа шулуухан илэрхийлж бай. Үл ойлголцол, уйтгар гуниг, хэрүүл тэмцэлд хүрэхгүйн тулд бусадтай аль болох нээлттэй харилцаарай. Зөвхөн уг хэлцлийг хэрэгжүүлэх замаар та амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой юм шүү. Үргэлж хичээ Хамгийн сайнаараа хичээнэ гэдэг цаг үргэлж өөрчлөгдөж байдаг харьцангуй ойлголт юм. Жишээ нь, өвдсөн үедээ хичээх нь эрүүл үеийнхээс өөр байх нь лавтай. Иймээс ямар ч нөхцөл байдалд байлаа гээд үргэлж хичээж, харин өөрийгөө буруутгах, шийтгэх болон гэмшихээс зайлсхийгээрэй. Тус бүтээл нь арав гаруй жилийн турш Нью-Йорк Таймс-ын бэстселлер жагсаалтад багтаж байгаа бөгөөд та уг номоос амьдралаа өөрчилж, эрэх чөлөө, жинхэнэ аз жаргал, хайр энэрэлд хүрэх хүчирхэг зөвлөмжүүдийг мэдэж авах болно.

Зохиолч:

Дон Мигель Руис

Хавтас:

Зөөлөн

Сэтгэгдэл

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн