Өөртөө саад бүү хий багц

59,700

Бүсгүй минь уучлал гуйхаа боль Сэтгэл зүрхэндээ үргэлж илүү ихийг тээж явдаг боловч нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүйн шалтгаан нь БҮТЭЛГҮЙТЭЖ, хангалттай төгс байж чадаагүйдээ бусдын өмнө ИЧГЭВТЭР байлалд орох вий гэсэн айдас юм. Дэлхийг өөрчилж чадна гэдэгтээ итгэ. Гэхдээ эхлээд бусдад шүүмжлүүлэх вий гсэн айдсаасаа салах хэрэгтэй. Өөрийгөө мохоодог хүсэл мөрөөдлөө үгүй хийдэг Худал-9 Шалтагаас салж, айдсаасаа салах 7-Зан авирыг өөртөө төлөвшүүлж, амжилттай ажиллах 6 ур чадварыг энэ номноос эзэмшээрэй. Нүүрээ угаа Танаас бусад нь амьдрах учраа олчихсон мэт санагдаж байсан удаа бий юу? Хэрвээ тийм бол Рейчел Холлисын зүгээс танд хэлэх нэг зүйл байна. Тэр худлаа. Энэхүү гайхалтай, шинэ номдоо тэрээр биднийг аз жаргалтай, бас үр бүтээлтэй амьдрахад саад болдог төдийгүй, бид байнга давтсаар байгаад бүр дөжирсөн хорин худал үг буюу төөрөгдлийг илчилжээ. Товчхондоо энэхүү бүтээл нь хөдөлшгүй итгэл найдвартайгаар бас нугаршгүй тууштайгаар хүсэл тэмүүлэл дүүрэн, хэзээ ч бууж өгөлгүйгээр аз жаргалтай амьдрах ухааныг танд зааж өгөх болно. Өөртөө саад бүү хий Энтертаймент, медиагийн салбартаа тэргүүлэгч, 96 жилийн түүхтэй Уолт Дисней компанийн кино студийн борлуулалтын хэлтсийг тэргүүлдэг, дэд ерөнхийлөгч байсан залуу амьдралдаа гутарч дуйлдаж явснаас эхлээд амьдралынхаа алдаа оноо, итгэж үнэмшиж явдаг байсан худал үгийг хуваалцжээ. Өөрийгөө харанхуй хар нүхнээс хэрхэн татаж гаргасан хийгээд амьдралын эрээн бараанаа нуулгүй дэлгэсэн байна. Дэйв энэ бүтээлдээ өмнө хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан сэдвүүдийг хөнджээ. Үүнд архины хамаарал, хосын харилцааны асуудал, өөртөө итгэлгүй байдал гээд олон зүйл багтсан байна.

Зохиолч:

Рэйчел Холлис, Дэйв Холлис

Хавтас:

Зөөлөн

Сэтгэгдэл

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн

Gganb

2023-09-02

Гүн үйл гэдэг нь аливаа ажил мэргэжлийг ямар нэгэн өөр зүйлд сатааралгүйгээр, гүн төвлөрч, оюун ухаан, танин мэдэхүйн