Верити номын уншигчийн тэмдэглэл
Хамгийн сүүлд Колин Хүүвер зохиолчийн "Түүнийг гэх дурсамж" номыг уншсаны дараа дараагийн номыг нь унших хүсэл төрөөд, хүлээж ядан байлаа. За тэгээд номоо эхлүүлэв ээ. ~ Эхнээсээ авахуулаад зүрх даран уншлаа. Яая анх удаа эвгүй эхлэлтэй байлаа шүү. Энэ зохиолч өөрийн гэсэн өнгө аястай түүгээрээ алдартай болсон нь үнэхээр л аргагүй байх өө. Нөгөө "Эрт урьдын цагт ... " гэдэг эхлэл энд байсангүй. Шууд л нүдний урдуур болоод өнгөрч байгаа юм шиг үйл явдалтай. Гайхсаар байгаад л хуудсаа эргүүлсээр цагийг ч анзаарсангүй. Угаасаа зохиол уншихаар цаг бол мартагдаад байдаг юм өө. (1өдрийн дотор дуусгасан байдаг юм. гэхдээ үнэхээр эхлүүлсэн хүн бол номоо тавьж чадахгүй уншдаг юм билээ.) ~ Лоувен бол жирийн нэгэн, өөрийн үзэл бодолтой, өөрийнхөөрөө л зохиол бичдэг зохиолч гэтэл түүнийг Жерими гэх залуу дурлуулаад, бүр өөрөө ч дурлачихдаг. Гэхдээ тэр бараг санаандгүй юм шиг хэрнээ санаатай түүнтэй тааралдсан байхаа гэж бодогдсон. (Сүүлийн хэсгийг уншсаны дараа) Тэдний хайрын романс улам гүнзгийрсээр, түүнтэй хамт дурлалт залуу болох Жеримигийн эхнэрийнх нь "Дурдатгал"-г унших бүрт ёооо үнэхээр аймар бас эмэгтэй хүн бас өөрөөсөө төрсөн үрийг ингэнэ чинээ үйлдэл гаргах бодлыг бас тээж явдаг байх нээ гээд л уур ч хүрэх шиг, зэвүү ч хүрэх шиг. Эмэгтэй хүн өөрийнхөө биеийг хайрлаж гамнаж болно, гэхдээ төрсөн үрээ хүртэл үзэн ядахаар тэгэж болдог юм уу гэсэн бодол дотрыг минь сэмлэх шиг л болсон. Ихрүүдийг бодохоор л өр өвдмөөр. ~ Лоувентай хамт айж, цочиж, уур хүрч Веритигийн өрөөнд орох бүрт нь хамт салганаастай ккк. Тэгээд бүх зүйл дууслаа гэтэл Веритигийн өрөөний шалан доор байсан захиаг уншаад энэ зохиолч яасан муухай юм бэ? л гэж бодогдсон ккк. Эртхэн энийгээ хэлэхгүй яасан юм бол гэх гээд л... Гэхдээ тэр Веритигийн хэвлэлийн газрын зөвлөдөг бүсгүй бүр арай тэ... Яаж түүнд эсрэг дүрд өөрийгөө тавьж бичихийг зөвлөж чаддаг байнаа. Гэхдээ яахав зохиол л юм даа. Веритигийн сүүлийн захиаг уншаад "Цаг хугацааг хэзээ ч буцааж болдоггүй учраас зөв амьдрах, өөртөө сэтгэл ханамжтайгаар, хүссэнээрээ өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдрах хэрэгтэй, гэр бүл гэдэг бол хамгийн үнэ цэнэтэй зүйл, бие биедээ хайртай байх хэрэгтэй шүү" гэдэг санааг өөртөө олж авсандаа. Би бол Лоувенг Жеримигээс салах байх гэж бодсон. Гэтэл тэр тэгээгүй. Магадгүй гэдсэн дэх хүүхдээ бодсон байхаа. Зохиолчийн ур чадварыг хүндэлмээр. Дуусгаад хэрвээ тэгсэн бол.... ингэсэн бол .... гэдэг бодлуудаар дүүрэн байсан. Сэтгэл бол цадсан шүү. Номоо уншаад шууд тэмдэглэл бичиж зүрхлэхгүй байсан болохоор одоо л бичиж сууна. Тэр үеийн мэдрэмжүүд мэдрэгдсээр... шар үс бостол мэдрэгдэж байна ш дээ. Сүүлд нь хэлэхэд өөрсдөө уншаад, надаас өөр мэдрэмж авбал хуваалцаарай. ☺️ Дуустал уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Хүндэтгэсэн Мийгаа нь... 2023.06.26 Монгол улс, Дархан хот