2023-11-15
Түүнийг гэх дурсамж
ТҮҮНИЙГ ГЭХ ДУРСАМЖ ном уншсан сэтгэгдэл
ЖАРГАЖ, УЯРЧ, УХААРЧ, УЙЛЖ УНШЛАА. ҮНЭХЭЭР ХАЙР ГЭЖ ЯМАР АГУУ ЮМ БЭ. ХАЙРААР ДҮҮРЭН БАЙГААДАА МАШ ИХ ТАЛАРХАЖ БАЙНА.
Яагаад ч юм энэ номыг уншаад их л сэтгэл минь хөдөллөө. Ном унших дуртай хүн бүр унших ёстой номын жагсаалтад шууд л орох байх гэж найднам. “Түүнийг гэх дурсамж” номоос хорвоо ертөнц дээр оршиж байдаг хоёр төрлийн гайхамшигт хайраар зүрх сэтгэлээ хөглөж дуусгалаа.
- “Үнэн хайр сэтгэл дэргэд байхгүй ч сэтгэлд оршиж байдаг” Кена, Скотт, Лежер 3-ын гайхамшигт хувь төөрөг, хайр сэтгэлийн үүнийг илтгэх шиг
- Эх хүн үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг гэх үгийн тодотголууд тус зохиолд жинхэнэ нүдэнд харагдтал буусан байх юм. Кенна охин Диемтэйгээ уулзахын тулд гаргаж буй үйлдлүүд........ Энэхүү зохиолд гарах дүр бүхэн хайрламаар сургамжийг уншигчдад өгч байгаа нь сайхан. Скоттын авдаг аяган торт ийм байсан болов уу эсвэл гээд л бодогдоод, Ингэхэд Скотт бусдыг ойлгохдоо бас асуудлыг харах өнцөг нь илүү бодитой үнэлж дүгнэж чин сэтгэлийн зөөлгөөг найздаа өгөх нь гайхалтай. Бас аялагч ээжийн хэнэггүй ч юм шиг дүр хамгийн чухал үед 29 настай хүүгийнхээ өмөлзөн хэлэх үгииг сонсоод , хүүгээ тэврээд тайвшруулах үг бөөн хайр , итгэл , хүндлэл, ээжүүд сэтгэл зүрх дотроо үрийнхээ ертөнцийг тэр чигт нь тээж явдаг юм шиг.... Бас Скоттын ээж Грейсиин Кеннаг тэврээд хэлэх үгс , аргагүй л эх хүн, эмэгтэй хүнээс л тэр их хайр, ухаарал гарах байх. намайг уйлуулж бас догдлуулсан мөчүүд...... Эцэст нь аливаа зүйлийг тууштай хийх ямар үр дүнтэй болохыг уншигчдад ойлгуулах шиг Кеннагийн бичсэн захидлууд бүхний учрыг тайлж, хайртай хүн нь бурхан болсон ч гэсэн яг хажуудаа байгаа мэтээр оюун санаандаа хамт байлгах Түүнии тухай дурсамж👍 Зүрх сэтгэл гэгч эрхтэнээ аз жаргалаар ундаалж хайраар дүүргэж баясгаарай❤️Гайхалтай шүү Энэхүү жижигхээн номд хорвоогийн бүх сайхан, муухай, гайхамшигт хайр хүндлэл бодогдуулж ойлгууллаа. Зохиолч Колин Хүүвер, Орчуулагч, Редактор гээд энэ номыг эх хэл дээр буулгахад ухаанаа уралдуулсан бүхэнд уншигчдынхаа өмнөөсгүнээ талархал илэрхийлье. Сэтгэл хөдлөлөөр ном унших шиг жаргал үгүй билээ. Зулаа Мнхзл