Гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг
Гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг уншаасай гэж боддог ном бий. Унших өөрөө түвшинтэй байдаг мөн цаг үеэсээ хамаараад юу суралцах вэ гэдэг их өөр. Гэртээ хүүхдээ өсгөх явцад үр хүүхдээ хараад хайрлах, баярлах бахдах сэтгэл төрөхөөс гадна сэтгэл санаагаар унах, нэг юмнаас дутаад байгаа юм шиг мэдрэмж авах, сошиалаар яваад байгаа гоё сайхан бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулах, юу хийгээд байгаагаа ойлгохгүй байх, гэрийн ажлаас залхах гээд түм буман үйлдэл, бодол төрж байдаг.
Бүсгүй минь, нүүрээ угаа ном уншихад хөнгөн, хөгжилтэйгөөс гадна өөрийгөө харьцуулахгүй байх, гоё сайхан, лаг гэж харагддаг зүйлийн хөшигний ардах үнэнийг олж мэдэхэд тусалдаг. Өө тийш дээ нээрээ, гээд өөрийгөө шүүмжлэхээ больдог. Энэ жижиг юм шиг боловч таныг цаашид зөв зүйл дээр төвлөрөхөд, бодол тань эерэг байхад тусална. Амазоны бестселлерийг 2 жил тэргүүлсэн ном билээ. Цаг үеийн хэрэгцээ шаардлагаас хамаараад номын хүнд өгөх өгөөж өөр байдаг.
**Хөөрөх мөч **номыг уншвал дэлхийн эмэгтэйчүүд адилхан асуудалтайг ойлгож харна, зарим нэг кейс нь сэтгэл эмзэглүүлэх ч үнэнийг мэдэх өөрөө их чухал. Аан манай нийгэм гайгүй юм байна, би болохгүй зүйлдээ төвлөрөөд байгаан байна гээд өөрийгөө засаж залруулж эхэлнэ. Хаа нэг өдөр гэр бүлийн бусад гишүүдэд үр хүүхдээ даатгаад өөртөө унших, суралцах цагийг гаргаарай. Энэ дараа дараагийн харилцаа, хандлага, таны өөртөө итгэх итгэлд их тустай. Ээж хүн сэтгэл зүй болон бие махбодийн хувьд эрүүлж байж байж л үр хүүхдээ өсгөнө, тэднийгээ чиглүүлнэ, хамтдаа өтөлнө. Эрчүүд маань бас дэмжээрэй, гэр бүлийнхээ төлөө, өөрсдийнхөө сайн сайхны төлөө.
Нийтлэгч: Д. Гэрэлмаа