Эрт босож сурахын тулд
Эрт босож сурахын тулд ⚡ эртэч дадлыг яагаад хэвшүүлэх ёстой вэ гэдгээ сайн ойлгох (бие махбод болон сэтгэл зүйн талаас танд ирэх өгөөжийг олж мэдэх) ⚡ тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох цагаа зөв тодорхойлох (22 цагаас өмнө унтвал маш сайн, насанд хүрэгчид дунджаар 7-8 цаг унтаж амрах) ⚡ унтах, босох цагаа л өөрчилж байгаа хэцүү биш гэж бодох, илүү зөв дадалтай болохын тулд хийж буй багахан өөрчлөлт ⚡ оройны хоолоо зөв тохируулах (хэт их идэх нь нозоорлыг нэмдэг) ⚡ эрт боссон өдрүүдээ эрт босоогүй өдрүүдтэйгээ харьцуулан харах, сэтгэл санаа, бүтээмжид ямар ялгаа гарч байгааг анзаарч, илүү сайн руу тэмүүлэх ⚡ би шөнө л бүтээмжтэй байдаг гэдэг буруу бодлоосоо салах, эрүүл мэндээрээ бүтээмжээ золиослох нь үнэхээр зөв үү? Хүн байгалийн амьтан байгальтайгаа л зохицож амьдрах ёстой гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөх, яагаад өглөө нар мандаж, орой жаргадаг вэ? ⚡ Эцэг эхчүүд маань эхлээд өөртөө дадал болгоход анхаараарай. Хүүхдүүдийг алгасаарай, тэд маань өсөж бойжих ёстой, тэдний унтаж амрах цаг илүү урт. Та өөрөө зөв дадалтай байхад "алим модноосоо хол унахгүй" гэдэг үгийг санаж явахад болно доо. эдгээрийг их хөнгөхөн ойлгож, сэдэл авч, хэрэгжүүлэхэд тань Өглөөний гайхамшиг цуврал номууд тусална. Амьдралын өдөр тутмын буруу хэв маяг, зуршил таны эрч хүчийг бага багаар сорсоор, эрүүл мэндийг тань алдагдуулсаар байдаг юм шүү, тиймээс засаарай.
Нийтлэгч: Д. Гэрэлмаа