2023-09-06

2022 оны шилдэг номоор шалгарсан Гашуун ч амттай

2022 оны шилдэг номоор шалгарсан Гашуун ч амттай

Хүүхэд байхад Меланхолик гэдэг үгээс их айдаг байлаа. Бие биенээ меланхолик гэж их шоолж гоочилно. Энэ үгэнд харьяалагдчихгүйг ихэд хичээдэг байж дээ. Харин одоо бол уншиж суралцах явцдаа хүн бүр өөрийн ертөнцтэй, өгөгдөлтэй гэдгийг ойлгож хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авахад суралцаад л явж байна. Мөн өөрөө ч хэн нэгэнд таалагдахын тулд өөр дүр эсгэхгүй байх нь ямар амар болохыг ойлгож байна.

Хүүхэд байхдаа айж эмээдэг байсан үгээ эргэн санах тохиолыг ном надад олголоо. Өөрөө ч энэ төрөлд харьяалагдах хүн гэдгээ ойлгож таньж авлаа. Гэхдээ энэ нь тийм муу зүйл биш болохыг ч мэдлээ. Бүхий л зүйл өөрийн гэсэн давуу, сул талтай.

2022 оны шилдэг номоор шалгарсан Гашуун ч амттай

Бичсэн: Д. Гэрэлмаа